“ЗУДЫН НӨЛӨӨЛӨЛД СУУРИЛСАН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ, САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
Улсын онцгой комиссоос Монгол орны ус цаг уурын нөхцөл хурцдаж, байгалийн гамшиг аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буйтай холбогдуулан “Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2023–2024 оны өвөл тохиосон төмөр зудын улмаас улсын хэмжээнд 8.1 сая толгой мал буюу оны эхний нийт мал сүргийн 12.5 хувь хорогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин буюу 4.2 сая толгой мал хорогдсон үзүүлэлт юм.
Хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийн түвшин нэмэгдэж буй нөхцөлд эрт сэрэмжлүүлгийн тогтолцоо бэлэн байдлын чадавхыг тогтмол сайжруулах шаардлагатайг Улсын онцгой комисс онцлон тэмдэглэлээ.