Чихрийн шижин 2-р хэв шинжийн эрсдэлээс сэргийлэх гол үзүүлэлт бол ХЭВЛИЙН ТОЙРГОО хянах явдал
?Чихрийн шижин 2-р хэв шинжийн эрсдэлээс сэргийлэх гол үзүүлэлт бол ХЭВЛИЙН ТОЙРГОО хянах явдал.
☝️Хэвлийн таргалалттай 4-өөс дээш жил явсан бол танд эрсдэл өндөр байна гэсэн үг.
 
Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? ?‍⚕️
1-р хэв шинжийн чихрийн шижин нь ихэвчлэн төрөлхийн байдаг тул урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Харин 2-р хэв шинжийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Үүний тулд: ☝️
• Дасгал хөдөлгөөн. ?‍♀️ 7 хоногт 500ккал шатаах дасгал хийснээр шижин тусах эрсдлийг 6% багасгасан судалгаа байдаг. Ихэнх хүмүүст долоо хоногт 3-4 удаа дасгал хөдөлгөөн эрчимтэй хийх нь үр дүнтэй болох нь батлагдсан. Дасгал хийснээр бие дэх инсулины зохицуулаг зөв явагдаж цусан дахь сахарын хэмжээ хэвийн болно.
• Илүүдэл жингээс салах. ?‍♂️ ЧШ-ээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэв илүүдэл жинтэй бол жингээ багасгах, биеийн хэвийн тогтмол жинг хадгалах нь маш үр дүнтэй.
May be an image of one or more people and text
• Тамхинаас гарах. ? Өдөрт 16-20 ширхэг тамхи татдаг хүнийг энгийн хүнтэй харьцуулахад ЧШ тусах эрсдэл 3 дахин их байдаг. Тамхи татсаны дараа цусан дахь сахарын төвшин нэмэгддэг байна.
• Архины хэрэглээг хязгаарлах. ? Согтууруулах ундаа нь хүний юу идэж уухаас үл хамааран цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж эсвэл багасгадаг. Алкохолын хэрэглээ нь инсулин хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг болохыг анхаараарай.
• Чихрийн хэрэглээг багасгах. ? Чихрийн хэрэглээ нь шууд чихрийн шижин үүсгэхгүй боловч хэрэв хэтрүүлэн хэрэглэвэл хортой. Чихэр агуулсан уух зүйлсийг (бүх төрлийн чихэртэй ундаа) өдөрт 1-ээс дээш удаа хүн сард 1 удаа уудаг хүнтэй харьцуулахад ЧШ тусах эрсдэл 2 дахин их байдаг.
• Жилд 1 удаа сахарын шинжилгээнд хамрагдан сахарын хэмжээгээ хянах
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ