ӨНӨӨДӨР “ХЭН Ч БИШ” ДЕТЕКТИВ УСК НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙНА

Оранж энтертэйнмент, Номадиа пикчерс, Блак Зебра пикчерсийн хамтарсан ээлжит уран бүтээл болох детектив, триллер төрлийн “Хэн ч биш” УСК өнөөдөр нээлтээ хийн Юнивишн, Лүүк Тв, Ддэш-ийн видео сангуудаар дамжин үзэгчдэд хүрч байна. Тус уран сайхны киноны найруулагчаар Сүрэг, Дээд айл уран сайхны кинонуудаараа үзэгчдэд танил болсон О.Базаррагчаа ажилласан бол зохиолчоор “Мөрч” детектив сериалын зохиолч З.Цогтбаяр ажиллаж, гол дүрүүдэд бидний сайн мэдэх Фантастик продакшны жүжигчин М.Баярбат, мөн О.Дөлгөөн, Э.Ууганбаяр залуу жүжигчин Б.Хунцэнгүүн, С.Мөнгөлжин, З.Энгүүн-Эрдэнэ нар тогложээ.

May be an image of 6 people and text

Тус уран сайхны кино нь нэг хүний хувь заяагаар дамжуулан нийгмийн шахалт, ёс суртахууны сорилт, мөнгөний үнэ цэнэ, үнэн худлын хоёрдмол чанарыг үзэгчдэд харуулах зорилготой уран бүтээл юм. Хүн амьдралдаа бүхнийг алдсан ч нэр төр, хүн чанараа хадгалж үлдвэл тэр үнэн утгаараа ялагч юм. Хөрөнгө, нэр хүнд, гэр бүлээ хамгаалахыг хүссэн шуналаараа бусдыг хохироох аваас нийгэмд хийгээд өөртөө ч хэн ч биш болж үлдэх юм. Мөн хэнийг ч хэзээ ч хохироож болох хүн зүрхгүй араатангууд бидний нийгэмд оршсоор байдаг билээ. Та бүхэн тус киноноос хэн нь жинхэнэ ‘хэн ч биш’ болохыг үзээрэй.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ