Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авах шаардлагыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хүргүүлж байгаагаа танилцуулав
“Монгол ялна” ард түмний хөдөлгөөнийхөн Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авах шаардлагыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хүргүүлж байгаагаа танилцуулав.
Баянгол зочид буудлын өмнө цугласан тэд өмнө нь буюу 2016-2017 онд Х.Баттулгыг дэмжигчид байсан гэдгээ өөрсдөө хэлсэн юм. Тэд мэдээлэл хийхдээ “ Х.Баттулгыг дэмжиж явахдаа төмөр замыг нь, 20 мянгаар атар талх зарсныг нь, аж үйлдвэрийн парк гээд бүгдийг нь дэмжиж өмөөрч явсан.
Өндөр дүнтэй төсөл, хөтөлбөр, лиценз бүр дээр энэ хүний нэр явдаг ч бид баримт нотолгоогүй гээд өмөөрдөггүй. Гэвч энэ удаад гарцаагүй юм гарч ирсэн. Сайд хүн 507 хуудас бүхий баримт гаргаж ирээд Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан нь нотлогдсон гэж гаргаж ирээд олонд үзүүллээ.
Бид эргэлзэж эхэллээ. Одоо түүнийг дэмжих боломж алга, иймд Х.Баттулгаас Төгрөг нуураа ард түмэнд буцааж авах шаардлага хүргүүлж байна” гэв. Тэд дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ