Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид төслийн менежментийн мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.
Төслийн менежментийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу:
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд 2025 оны 04 дугаар сарын 18-ний өдрийн 16:30 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
- Намтар /CV/
- Дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн
- НДШ-ийн лавлагаа
- Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
- Ажил горилох тухай захидал
- Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар
- Эрх зүйч мэргэжилтэй бол давуу тал болно.
- Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.
- Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам