ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2025
Хүүхэд чинь 7 хүрэхэд 50%, 12 хүрэхэд 75% 18 хүрэхэд 90% түүнтэй хамт амьдрах хугацааг та туулсан байх болно. Үлдсэн 10% г амьдралынхаа турш хааяадаа л уулзаж цай уухад зарцуулна….
Тиймээс одоо байгаа цаг хугацаагаа гэр бүл үр хүүхэддээ тултал нь зарцуул…тэд том болно, тэд үүрнээсээ ниснэ…дахиж үс сүлжээд өг гэж гуйхгүй, дахиж оймсоо хайж стрессдүүлэхгүй, дахиад шөнө бүр ус нэхэж сэрээхгүй, дахиад хамт тоглооч гэж шалахгүй…даалгавараа асууж залхаахгүй…
Үр хүүхэдтэй болсон бол энэ таны үүрэх ёстой хариуцлага, туулах ёстой хамгийн үнэтэй маш чухал магадгүй хүн болж төрсний учир шалтгаан гэж хүлээж авч тэдэндээ бүхнээ зориулаарай…
Тэд гэр бүлтэй болно, өөрсдийн амьдралаа зохионо, таньтай биш эхнэртээ нөхөртөө л хамгийн эмзэг нандин бүхнээ хуваалцана…чухам үнэн!
Тэд мэдээж танийг эргэж тойрно, яаруу сандруу орж гарна, гэхдээ хэзээ ч дахиж өвөрт чинь унтаж, үсээ илүүлэхгүй…уйлж ирнэ урам авна, баяраа хуваалцана, зовлонгоо ярина гэхдээ энэ нь түр зуурынх…
Тиймээс үрсээ хажууд байгаа дээр нь хантлаа хайрлаж хантлаа үнсэж хантлаа энхрийл…унтахынхаа өмнө 10 удаа өрөөнд чинь орж ирэг битгий дургүйц…эрхэлж өвөрт чинь унтаг битгий түлх…хамгийн зөв хүмүүжил бат харилцааг зөвхөн хайр халамжаар л дамжуулж өгч чадна… хайранд өссөн хүүхэд зөөлөн бас зөв хүн болдог. Хүүтэйгээ яаж харьцана тийм л нөхөр болно, охиноо яаж өсгөнө тийм л нөхөртэй болно…
Үрсээ хайрлаж өсгөе, мөнгө карьер чухал ч цаг хугацааг хэзээ ч нөхөхгүй. Бод доо гадаад орхиж яваад 5-10 жил хамт өсөөгүй үр нь хэн болж өсөх вэ? Карьер хөөж яваад асрагчтай өсгөсөн хүү чинь асрагч шиг чинь л хүн болно.
Төрүүлсэн нь биш өсгөсөн нь толь болдог.
Хүүхдүүд том болохоор өөртөө зарцуулах цаг хангалттай гарна.
Өглөөний подкаст: “Хүүхдийн хүмүүжил” сэдвээс.
Тийм шүү! Хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөх нь хамгийн чухал.
Танай гэр бүлд хөгжилтэй, аз жаргалтай мөчүүд олон байг!
ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2025

Дэлхийн номер-1 алиалагч Дэвид Ларибле

15 орны хамтарсан циркийн тоглолт

Сургуультай амьтад

4 сарын 12-ноос

Бямба, Ням

11:00, 15:00

STEPPE ARENA

9898-5959