БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллаж, УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг аймгийн төв болон 20 сумын иргэд, малчдад өгч, санал хүсэлтийг нь сонсохоор ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр /2026.01.09/ ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай амьсгалын замын ариутгалын тоног төхөөрөмжүүдийг гардуулав. Аймгийн төвүүдэд агаарын бохирдол, тоосжилт их байгаа нөхцөлд тус аппарат нь нярай болон бага насны хүүхдүүдэд ихээхэн хэрэглэдэг байна. Баянхонгор аймаг нь бүс нутагтаа төдийгүй улсын хэмжээнд жишиг болохуйц амбулаторийг ашиглалтад оруулаад удаагүй байгаа юм.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эрүүл мэндийн ажилтнуудтай хийх уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас Баянхонгор аймагт жишиг амбулатори, Жаргалтай амьдрал төвийн үйл ажиллагааг аймгуудад нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлоод эмч, сувилагч нарын ур чадвар, мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх, гадаад, дотоод сургалтад хамруулах талаар эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн юм.