ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗАР ОЛГОЛТЫГ ШАЛГАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАНА
ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗАР ОЛГОЛТЫГ ШАЛГАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАНА✅
? УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар /2026.01.10-11/-нд Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Манай улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамждаг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт эрчимтэй өрнөж байгаа тус сумыг худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв. Иймд, Замын-Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангах хугацаатай үүрэг өглөө.
? Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ танилцууллаа. Уулзалтад 800 гаруй иргэд оролцож, Замын-Үүд сумын иргэдийн хувьд газар олголт тулгамдсан асуудал болсныг хэлэв. Учир нь тус суманд газар өмчлөл хаалттай болсон төдийгүй эзэмших хэлбэрээр газрын зөвшөөрөл гаргуулах гэсэн ч хүртээмжгүй байгааг иргэд шүүмжилсэн юм.
? Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой иргэдийн санал хүсэлтийг үндэслэж, Замын Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ирэх 7 хоногт Замын-Үүд суманд ажиллуулахаар боллоо. Түүнчлэн хил, гаалийн уялдаа холбоогүй байдлыг цэгцлэх үүднээс хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгоход Засгийн газар анхаарч ажиллана гэдэг байр суурийг Ерөнхий сайд илэрхийлж, Замын Үүд сумын иргэд дэмжиж байгаагаа илэрхийлэв.
 
 
 
May be an image of clarinet, trumpet, violin, oboe and flute
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ