Өмнөговь аймгийн хэмжээнд 6–12 дугаар ангийн 9,840 хүүхэд, дотуур байрны 998 хүүхэд, цэцэрлэгийн 6,463 хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана
Өмнөговь аймгийн удирдлагууд сумдын Засаг дарга нартай 2026 оны анхны цахим хурлаа зохион байгууллаа. Хурлаар Аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” захирамжийг танилцуулж, хэрэгжилтийг хангах, сургуулийн хоол үйлдвэрлэгчдэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэл өглөө.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 -р хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрийн дагуу 6–12 дугаар ангийн бүх хүүхдийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах шийдвэрийг үндэслэн 2026 оны анхны захирамжийг баталсан байна.
• Ерөнхий боловсролын сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг өдрийн зардлыг 2,500 төгрөг,
• Ерөнхий Боловсролын Сургууль, Политехникийн коллежийн 8–12 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 4,500 төгрөг болгон тооцно.
Мөн:
• Ерөнхий боловсролын сургуулийн болон Политехникийн коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 3,000 төгрөг,
• Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 2,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, өдөр бүр сүү, тараг өгөхөөр боллоо.
Өмнөговь аймгийн хэмжээнд 6–12 дугаар ангийн 9,840 хүүхэд, дотуур байрны 998 хүүхэд, цэцэрлэгийн 6,463 хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ