Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлагийн дарга нартай шуурхай хуралдаан зохион байгууллаа. Хурлаар аймгийн Засаг дарга Н.Энхбат цаг үеийн асуудлаар болон “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр, 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймгийн хэмжээнд хэрэгжих мега төслүүдийн талаарх мэдээлэл өглөө. Мөн агентлаг, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулан төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй, шуурхай хүргэж ажиллах, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөт ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажиллахыг үүрэг болголоо.