
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулсан Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явцыг шалган судалж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсон, үйл ажиллагааг 2025 оны 12-р сарын 30-ы өдрөөр дуусгавар болголоо. Ажлын хэсэг нийт найман удаа хуралдаж, үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцан, дэд бүтэц хөгжүүлэгч “Мега инженеринг” компанийн төлөөлөлтэй уулзжээ. Ажлын хэсгээс Энэтхэгийн эксим банкны хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэсэн 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг яаралтай, үр дүнтэй хэрэглэн 2028 оноос өмнө боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлагатайг тодотголоо.