ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ ДЭМЧОГИЙН ХИЙД ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ, УЛСЫН ЦАХИЛГААН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО
Ханбогд сумын нутагт байрлах дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд бол Монгол улсын шашин, соёлын үнэтэй өв юм.
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ханбогд - Оюутолгой чиглэлийн зам, цахилгаан сүлжээнээс Дэмчогийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам цахилгаан шугам сүлжээ, дэд станц барьж ашиглалтад орууллаа.
Дэмчогийн хийдийг улсын нэгдсэн цахилгаан хангамж, хатуу хучилттай авто замд холбосноор хийдийн үйл ажиллагаа тогтвортой, хүртээмжтэй, орчин үеийн нөхцөлд явагдах боломж бүрдэж, сүсэгтэн олон, аялагч, жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.