ӨМНӨГОВЬ АЙМАГ 50 МАЛЧИН ӨРХИЙГ 400 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР МАЛЖУУЛЖ БАЙНА
Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Должинсүрэнгээр ахлуулсан удирдлагын баг баруун бүсийн сумдад ажиллаж байна.
Ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Малжуулах хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтээ гаргаж шаардлага хангасан малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлж гэрээ байгуулан ажиллаж байна.
2025 онд аймгийн хэмжээнд нийт 50 малчин өрх энэхүү хөтөлбөрт хамрагдаж нийт 400 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч малжих юм. Өнөөдөр Гурвантэс сумын таван малчин өрхөд нийт 40 сая төгрөгийн санхүүжилт олголоо.