АХМАДАД ЭЭЛТЭЙ СУМ, БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО
АХМАДАД ЭЭЛТЭЙ СУМ, БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО.
"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор "Ахмадад ээлтэй буухиа" аяныг 15 сум, 60 байгууллагын дунд 2 сарын хугацаанд зохион байгуулан дүнгээ гаргалаа.
Аяны хүрээнд байгууллагууд "Ахмадын сан" болон ажилтныг тэтгэвэрт бэлтгэх орон тооны бус ажлын хэсгээ байгуулан, тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрөө гарган ажиллалаа.
Ахмадад ээлтэй буухиа аянд идэвхтэй оролцож, ахмад настны хөгжлийг дэмжин ажилласан сум, байгууллагуудыг
"Ахмадад ээлтэй сум, байгууллага"-аар шалгаруулж аймгийн Засаг даргын тайлангийн хурлын үеэр батламжийг гардууллаа.
"Ахмадад ээлтэй сум"-аар Сэврэй, Манлай сумд шалгарсан бол
"Ахмадад ээлтэй байгууллага"-аар ЗХ-ний 167 дугаар анги, Даланзадгад сумын ЗДТГ, Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Улсын бүртгэлийн хэлтэс, Политехникийн коллеж тус тус шалгарсан байна.
Аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон сум, байгууллагуудад талархал илэрхийлье. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ