Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд сумдын сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилготой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Баян-Овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалтыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ажил албан ёсоор эхэллээ.