АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛД СПОРТЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

“Оюурах” боловсрол, хөгжил, эрүүл мэндийн хөгжлийн төвийн цогц хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Оюурах төвийн багш Турк улсын тусгай боловсролын дасгалжуулагч Эрди  Аксу  ярилцлаа.

Сайн байна уу?

Та анх аутизмтай хүүхдүүдтэй спортын чиглэлээр ажиллах болсон шалтгаанаа хуваалцаж болох уу? Энэ санаа хэрхэн төрсөн бэ?

Сайн байна уу? Юуны өмнө энэхүү ярилцлагыг уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг Эрди Аксу гэдэг. Би олон жил спорттой хичээллэсэн. Би биеийн чиг үүрэгтэй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байсан. Харааны бэрхшээлтэй оюутантайгаа 2016 онд 5000 метрийн Европын аварга болсон ба 1500 метр зайд Европын дэд аварга болсон. Дараа нь 2016 онд Рио паралимпийн наадамд оролцсон, тэр үед 5000 метртээ паралимпийн наадмын дөрөвдүгээр байр эзэлсэн. Дараа нь цэрэгт явсан, ирсэн. Найз нөхдүүдтэйгээ ярилцаж байсан үед “Яагаад аутизмтай хүүхдүүдтэй ажилладаггүй вэ? Тэднээс ч тамирчид, аваргууд бий болж чадна” гэж хэлсэн тул аутизмтай хүүхдүүдтэй ажиллахыг эхэлсэн.

May be an image of American football and football

Энэ ажлынхаа эхэнд танд хамгийн хэцүү байсан зүйл юу байсан бэ?

Ажил эхлэхэд надад хамгийн хэцүү байсан зүйл нь харилцаа байв. Хүүхдүүдтэй харьцахад маш хүндрэлтэй байсан. Хоёр сарын дараа энэ харилцааны асуудлыг шийдсэн.

Хүүхдүүдтэй анх ажиллаж эхлэхэд танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Аутизмтай хүүхдүүдтэй анх ажиллахдаа тэднийг ойлгоход маш хэцүү байсан. Яаж туслах вэ, хэрхэн дасгалжуулах вэ гэж олон бодол төрж, тэдний зан байдлын шалтгаануудыг ойлгохыг хичээсэн.

Аутизмтай хүүхдүүдтэй ажиллах нь таны амьдралд ямар утга учир, урам зориг өгдөг вэ?

 Юуны түрүүнд, хүүхдэд туслах, түүний амьдралд хүрэх нь сэтгэл зүрхний хувьд тодорхойлох аргагүй мэдрэмж юм. Тэд зарим зүйлийг бусад хүмүүсийн адил хийж байгааг харах нь намайг жинхэнэ багш гэж мэдрүүлсэн. Энэ мэдрэмж намайг өдөр бүр илүү эрч хүчтэй, аз жаргалтай болгосон.

Та спорт аутизмтай хүүхдүүдэд ямар өөрчлөлт авчирдаг гэж боддог вэ?

Аутизмтай хүүхдүүдэд спорт нь ойлгох, ухагдахууныг хурдан болгодог. Зан үйлийн асуудлуудыг багасгадаг. Энергиэ гаргаж, биеийн чөлөөнд илүү тайвшрал авчирдаг. Анхаарал, төвлөрөл сайжирдаг. Нийгмийн харилцаанд хэрэглэх чадваруудыг хөгжүүлдэг. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Эдгээрийг харсан эцэг эхчүүд хүүхдэдээ итгэх итгэл нь нэмэгддэг.

Таны ажигласнаар ямар төрлийн спорт хамгийн үр дүнтэй байдаг вэ?

Сэлэлт нь бүх булчингуудыг ажиллуулдаг учраас биеийн гадаад байдал, зүрх судасны систем нь илүү хүчтэй болдог. Ширээний теннис анхаарал, төвлөрөл болон гар хурууны зураглалын уялдаагаар хөгжихөд маш үр дүнтэй. Атлетик (үүргэвч гүйх, урт хөндий үсрэх, дэмбээ шидэх гэх мэт) төрлүүд нь дүрэмд нийцэх, тэсвэртэй байдал, хүч болон зүрх судасны системийн хөгжилд маш чухал. Гимнастик нь биеийн уян хатан байдал болон биеийн ухагдахуйц мэдрэмжийг хөгжүүлэхэд үр ашигтай.

Зарим хүүхэд анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг шүү дээ!

Ийм үед та ямар арга хэрэглэдэг вэ? Төвлөрөлтэй асуудалтай сурагчдад зориулан Сургалтын аргууд, сурган заах аргууд, зарчимуудаас: Хялбараас Хүнд рүү, Энгийнээс Хэрэгцээтрүү, Бодитоос Товчхон, Ойроос Алсын (далд) руу, Танигдсанаас Танигдаагүй рүү, Шатлалтай байх зарчим, Нэгдмэл байдлын зарчим зэрэг аргуудыг ашиглан ажилладаг.

Хүүхдүүдийн сэтгэл санааг сэргээж, итгэл өгөхийн тулд ямар урамшууллын аргууд хэрэглэдэг вэ? Бүх дасгал сургуулилт дууссаны дараа “Сайн байна!”, “Илүү сайн!”, “Супер!”, “Үнэхээр мундаг!”, “Барихад гар”, “Өргөн тэврэлт” зэрэг үгчилсэн магтаал ашигладаг.

Хүүхдүүд спортоор дамжуулж нийгэмшиж, найз нөхөдтэй болох боломж хэр нэмэгддэг гэж та харж байна вэ?

Миний бодлоор спорт нь нэгдмэл, хамт байх харилцааны хэрэгсэл юм. Жишээ нь сагсан бөмбөгт “надад дамжуул”, “шид”, эсвэл “оноо” болохоор “Маш сайн байна!”, “Сайн шидлээ” гэх мэт найзтайгаа хэлэлцэнэ. Ингэснээр харилцаа үүсч, нийгэмших жижиг алхмууд эхлэх болно.

Турк улсад аутизмтай хүүхдүүдэд зориулсан спортын сургалт ямар бүтэцтэй явагддаг вэ?

Туркт суралцаж байгаа бүх хүүхдийн психомотор чадварыг тестэлнэ. Энэ тестээр дутагдалтай хэсгүүдийг нь хөгжүүлнэ. Хүүхдийн ерөнхий амьдралын чадваруудыг хэвийн түвшинд хүргэнэ. Дараа нь ямар чадвар нь илүүтэй байгааг нь олж, тэр чадваруудыг хамгийн их ашиглах спорт төрөлд чиглүүлж, бэлтгэлийн программуудыг зохионо. Манай зохицуулагч баг, зөвлөхүүд тогтмол сурагчдын хөгжил дэвшлийг хянадаг.

Та хичээлээ хүүхэд бүрийн онцлогт яаж нийцүүлдэг вэ?

Сургалт ухааны ба заах зарчимд багтдаг “хүүхдэд тохирох зарчим”-ыг ашиглан сурагчийн хувь хүний программуудыг боловсруулдаг.

Хүүхдийн ахиц дэвшлийг хэрхэн хэмжиж, дүгнэдэг вэ?

Сурагчийн хувь хүний программыг хийсний дараа 8 долоо хоног тутамд түүний дэвшлийг дагаж тэмдэглэнэ. Бүх зорилтын хажууд мэдээллийн хайрцаг хэрэглэнэ. Багш нар маань долоо хоног бүр мэдээлэл бичиж тэмдэглэнэ.

Эцэг эхчүүдийг сургалтын үйл ажиллагаанд хэрхэн оролцуулдаг вэ?

Сурагчийг ойлгож танин мэдсэний дараа эцэг эхчүүдэд хүүхдийн талаар мэдээлэл өгнө. Мөн гэрийн даалгавруудыг (академик, нийгмийн талбар, спорт) хэрхэн гүйцэтгэх тухай шат дараалсан зааварчилгаа өгнө. Сурагчдын ойлгох чадвар (билиг оюуны түвшин)-д нь үндэслэн зарим сурагчдад долоо хоног бүрийн мэдээллийг өгөх бөгөөд заримд нь сар бүрийн мэдээлэл өгнө. Ингэснээр эцэг эхчүүд хүүхэд нь ямар байдлаар сурч байгааг болон хөгжиж байгааг илүү сайн мэддэг болно

Таны бодлоор аутизмтай хүүхдүүдэд багшийн зүгээс хамгийн чухал чанар юу вэ? Ялангуяа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нь сайн ажиглагч байх хэрэгтэй. Учир нь тусгай боловсролын багш сайн ажиглагч биш бол хүүхдийн хөгжилд нөлөөлөх программыг сайн гаргаж чадахгүй.

Монголд ирээд манай хүүхдүүдтэй ажиллахад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Энэ бол миний ажиллаж байсан гурав дахь өөр улсуудын нэг бөгөөд энд үзсэн хүндэтгэл, хайр үнэхээр гайхамшигтай байлаа. Би багш гэдгээ, багшид үзүүлдэг хүндэтгэлийг энд ойлгосон. Үүний төлөө Монголын ард түмэндээ талархаж байна.

Турк болон Монгол хүүхдүүдийн дунд ямар ижил төстэй, ялгаатай зүйлсийг ажигласан бэ? Багш нар (академик, нийгмийн, спорт, мэдрэмжийн) салбаруудад нэг нэгнээсээ тусалж, бие биенээ хөгжүүлж чадна. Ингэснээр маш сайхан шинэ төсөл, боловсролын тогтолцоонууд бий болно. Энэ нь манай сурагчдад маш ашигтай.

 Цаашид Монголд ямар хөтөлбөр эсвэл сургалт хэрэгжүүлэхийг хүсэж байна вэ? Тиймээ, спорт миний хувьд хүүхдүүдийн төлөө нэгдмэл, бүхнийг хамарсан хүч юм.

Оюурах төвд ажиллахад таньд таатай байдаг уу? Хамт олныхоо тухай яриад өгөөч!

Тийм ээ? Тэд үнэхээр найрсаг Би Ц.Мөнх-эрдэнэ эмч сэтгэцийн эмч Клиникийн профессор Туяа эмч Орос тусгай хэрэгцээтийн багш Туяана Юрьевно болон захирал Содонзул бусад бүх багш нартай хамт ажиллах нь  сайхан байдаг. Бодлого боловсролын багш бүр эсвэл дасгалжуулагч бүр Олимпын аварга бэлтгэх мөрөөдөлтэй байдаг боловч надад одоохондоо зорилго бол миний бүх хүүхдүүд спортын ачаар аз жаргалтай байх ба амьдралыг нь илүү сайхан болгох.

Таны хувьд спортын хичээл нь зүгээр нэг дасгал биш, харин хүүхдийн амьдралыг өөрчилдөг хүч гэж ойлгогдож байна. Та үүнтэй санал нийлэх үү? Аутизм бол дутагдал биш, харин ялгаа юм. Үүнийг зөв ойлгох ёстой. Аутизмтай хүүхдүүдийн муу зүйлсийн талаар ярихгүй байх хэрэгтэй. Харин урлаг, спорт, шинжлэх ухаан, технологи дахь тэдний амжилтуудын тухай илүү их ярих хэрэгтэй.

 

Ирээдүйд таны мөрөөдөл юу вэ?

Олимпийн медальтан бэлтгэх үү, эсвэл бүх хүүхдэд спортын баяр баяслыг мэдрүүлэх үү? Хүүхдүүдээ битгий ичээ, хүүхдүүддээ итгэ, тэдний доторх авьяасыг нь ил гарга. Учир нь хэрвээ та хийхгүй бол хэн ч чадахгүй. Та бүхэн бусдын хүүхдийн амжилтыг сошиал медиад хуваалцдаг. Яагаад вэ? Таны хүүхэд ч чадна. Зүгээр л итгээрэй, гуйя.

Бидний ярилцлага өндөрлөж байна! Танд хэлээгүй үлдсэн хэлмээр байгаа зүйл байна уу?

Аутизмтай хүүхдүүдийн ертөнцөд спорт бол зүгээр нэг хөдөлгөөн бус итгэл, урам, харилцаа, хөгжлийн гүүр юм. Энэхүү ярилцлагаар бид хүүхэд бүрийн дотор нуугдаж буй боломжийг илрүүлэхэд багш, дасгалжуулагчдын сэтгэл, хандлага, тууштай байдал ямар чухал болохыг дахин хэлье! “Оюурах” төв нь аутизмтай хүүхдүүдийн хөгжил, нийгмийн оролцоог дэмжих чиглэлд дэлхийн сайн туршлагыг судлан нутагшуулж, итгэл, мэдлэг, хайр, хөдөлмөрөөр хүүхэд бүрийн гэрлийг асаахын төлөө тасралтгүй ажиллах болно. Баярлалаа!

 

 

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ