Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Улсын тэргүүний 3-р сургуульд их засвар хийгджээ. Багш ажилчдын ажиллах орчин сайжирч, сурагчдын эрүүл цэвэр цэмцгэр орчинд хичээллэх, сургуульдаа тав тухтай байх боломжийг "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийг хүрээнд бий болголоо.