ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБАТ ӨМНӨД БҮСИЙН ТӨВ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
Өмнөговь аймгийн Засаг дарга харьяа агентлагуудын үйл ажиллагаатай очиж танилцлаа.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь иргэд аж ахуй нэгжийг гамшиг ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллахаас гадна албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Орон сууцжуулах бодлогын хүрээнд Цогтцэций суманд нийт 15 албан хаагч орон сууцанд хамрагдаж, мөн 80 м.кв бүхий хувийн сууц барих ажлыг зохион байгуулж, нийт 9 гэр бүл хамрагдан хувийн орон сууцтай боллоо. Даланзадгад суманд Онцгой байдлын газрын ажилчдын орон сууцны барилга баригдаж байгаа бөгөөд уг ажлууд нь байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдал, амьдрах орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулан, дасгал сургуулилалт хийх бялдаржуулах, амрах өрөөг тохижуулан ажиллах, хөгжих орчныг бий болгосон олон ажлуудыг хийжээ.
Гал унтраах, аврах, эрэн хайх ажиллагааны тоног төхөөрөмжүүдийг орон нутгаас болон улсын төсвөөр шийдвэрлүүлэн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллаж байгаатай танилцан бусад байгууллагуудад үлгэр жишээ болохуйц сайн туршлага гэж онцоллоо.
May be an image of one or more people, ambulance and text
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ