ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НЭРЭМЖИТ АХМАД БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД БОЛЛОО.
УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг нэгэн цаг үед өнгөлж, уран мэхээрээ үзэгч олныг баясгаж явсан хашир туршлагатай ахмад бөхчүүдийн барилдааныг Өмнөговь аймгийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Барилдааныг гурван насны ангиллаар зохион байгуулж
45-49 насны барилдаанд
Түрүү: Монгол Улсын заан Д.Баасандорж
Үзүүр: Улсын харцага Ш.Уламбаяр
50-54 насны барилдаанд
Түрүү: Улсын начин М.Жамъянпүрэв
Үзүүр: Монгол Улсын начин Д.Цогзолдорж
55-с дээш насны барилдаанд
Түрүү: Монгол Улсын заан Д.Бумбаяр
Үзүүр: Аймгийн Арслан Ч.Эрдэнэчулуун нар шалгарлаа.