Эмч н.Бямбабаяр: Та нараас үнэхээр айж эхэлж байна шүү.
Арай л олон хүүхэд буруу хэрэглээд байгаа юм шиг санагдаад санаа зовоод асуучихлаа шүү. Бүхэл бүтэн Анагаахын шинжлэх ухаанд ганцхан өвчний үед хэрэглэдэг химийн бодисоор Яг яаж бүх өвчнийг эмчлээд байнаа.
ГЭХДЭЭ: Та нар наад хэрэглээд байгаа DMSO/dimethyl sulfoxide/ мөнгөжүүлсэн ус гэдэг ээ үнэхээр орц найрлагыг нь мэдээд бүх зүйлдээ хэрэглээд байгаа юу. Ам хамраа угаагаад шарханд түрхээд бараг цай чанаж уух нь л холгүй байна.
DMSO/ хүхэр агуулсан органик уусгагч / Гол нөлөө нь арьсаар маш хурдан нэвтрэх нөлөө нь. Тийм учир бусад бодистой хамт хэрэглэдэг. бага зэрэг үрэвсэл дарах,өвчин намдаах нөлөөтэй химийн бодис/С2Н6OS/
Анагаах ухаанд 1 л өвчний үед хүлээн зөвшөөрөгдсөн/интерстициалны цистит/ үед. Үүнийг нь АНУ-ын FDA баталсан. Бусдаар эмчилгээний журмаар өөр ямарч оронд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Эмийн бүртгэлд ч байхгүй.
Эсэргээрээ Олон гаж нөлөөтэй олон оронд хориглосон, Эхэнд хэлсэн ямарч бодисыг маш хурдан арьсаар нэвтрүүлдэг. Үүнийг мөнгөжүүлсэн устай хамт удаан хэрэглэх нь
#АГРИРОЗ гэдэг ховор тохиолдын эргэж хэзээч засрахгүй гаж нөлөө үүсгэдэг.
#ТОВЧХОНДОО: DMSO,мөнгөжүүлсэн ус эмчилгээний журмаар хэрэглэдэг зүйл биш,хэрэглэх болвол ганцхан тохиолдолд/ИНТЕРСТИЦИЛ ЦИСТИТ/ хэрэглэнэ.Бусад оронд тэр дундаа бидний шүтдэг АНУ-д ч гэсэн бусад тохиолдлыг хориглосон. Үрэвслийн, бакерийн вирусын, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гэдэг боловч нотолгоо сул,эмчилгээнд албан ёсоор хэрэглэгддэггүй.
Шинжлэх ухаанаар нотлогдсон,аюулгүй, үр дүнтэй хэрэглээ биш, дахин хэлэе арьсаар маш хурдан нэвтэрдэг тул буруу бодистой жишээ нь мөнгөжүүлсэн устай хамт хэрэглэвэл эргэж хэзээч засрахааргүй гаж нөлөөг Элэг бөөрөнд өгдөг.Учир нь мөнгө хүний биеээс гадагшладаггүй.
Дахин хэлэе хэрэглэх бол ИНТЕРСТИЦИЛ ЦИСТИТ гэх өвчний үед л эмчийн маш хатуу хяналтан дор хэрэглэнэ.Тэрнээс биш та нар шиг ам хамар бөгс хошного арьс гээд бүхнээ арчаад угаагаад хэрэглээд байдаг эд бишшүү.
Энд уншсан харсан судалсан зүйлсээ бичлээ. Эх сурвалж асууж байвал гүүглээс ороод л DMSO гээд хайгаад үзээрэй.
За тэгээд өмөөрөх нэгэн гарах л байх.
Эмгүйгээр бүх өвчнөө л эмчилнэ гээд сурталчлаад байх шиг байна лээ. та нар бол хамаа ч алга Хүүхэд л хордуулж гай болов доо. Бусдаар бол над падгүй.
Яг нарындаа наадах чинь ч химийн бодис /С2Н6OS/ эм ч химийн бодис шүү.
Тэгээд шүүх эрх нь та нарт байна өөрсдөө хайгаад үзээрэй.