АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА САЛБАР БҮРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА САЛБАР БҮРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Өмнөговь аймгийн хэмжээнд салбар бүрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж буй албан хаагчдын төлөөлөлтэй аймгийн Засаг дарга уулзаж тухайн албаны чиг үүрэг, хийж хэрэгжүүлж буй ажил үүргийн мэдээ, мэдээлэлтэй танилцлаа.
Уулзалтын хүрээнд орон нутгийн төрийн байгууллагуудын хяналтын байцаагчдын уялдаа холбоог сайжруулах, тэдэнд тулгамдаж буй асуудалд орон нутгаас анхаарч ажиллах тал дээр санал солилцлоо. Арга хэмжээнд аймгийн ЗДТГ, Татварын газар, ХХҮГ, ХХААГ, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, ЭМГ, СУАЖЗГ, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагын улсын байцаагчдын төлөөлөл ирж оролцлоо.
Өмнөговь аймаг хилийн 2 боомттой, уул уурхайн бүс нутаг тул түүнийг дагасан худалдаа үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг олон талт хяналт шалгалт хийх шаардлага үүсдэг бөгөөд улсын байцаагчдын тухайн бүс нутагт хяналт хийх техник хэрэгсэл, томилолтын зардал, шатахуун цаашлаад хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийн хангамж муу байдгаас шаардлагатай урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хүндрэлтэй байгааг хэлж байна.
Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газар
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ