Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1064, Багахангай дүүргийн Засаг даргын 2025 оны "Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" А/168 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхнийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.