2026 оны улсын төсөвт тусгуулах Өмнөговь аймгийн төслүүдийг дэмжих санал өгнө үү
Өмнөговь аймгийн Засаг дарга 2026 оны улсын төсөвт тусгуулах бүтээн байгуулалтын төслүүдийг салбар бүрээр боловсруулж, холбогдох яамдад уламжилж байна. Эдгээр төслүүдийг шийдвэрлүүлэхэд иргэн таны оролцоо, санал чухал юм.
Хаана, хэрхэн санал өгөх вэ?
• E-Mongolia цахим системээр санал өгнө:
• Сайдын багцын санал асуулгад нэр заагдаагүй байсан ч “Нэмэлт санал” хэсэгт тухайн ажлыг нэрлэн бичиж дэмжиж болно.
Жишээ (Боловсролын салбар):
Цогтцэций суманд 320 сурагчийн багтаамжтай шинэ сургуулийн барилгыг улсын төсөвт суулгах шаардлагатай байна. Та энэ ажлыг дэмжиж, “Нэмэлт санал” хэсэгт бичиж тусгах боломжтой.
Өмнөговь аймгаас дэвшүүлсэн саналууд:
Өмнөговь аймгаас дэвшүүлсэн төслүүд:
1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
• Ханхонгор сумын 2-р багийн “Гэгээмөр” талбайд 85,784 м³ багтаамжтай хөв цөөрөм шинээр барих.
• Баяндалай сумын 1-р багийн “Баанц” талбайд 99,000 м³ багтаамжтай хөв цөөрөм шинээр барих.
2. Боловсрол, шинжлэх ухааны сайд
• Цогтцэций сумын 2-р багийн “Билгэх” сууринд 960 сурагчийн багтаамжтай сургуулийн барилга барих.
• Цогтцэций сумын 3-р багийн “Цагаан-Овоо” сууринд 320 сурагчийн багтаамжтай сургуулийн барилга барих.
• Цогтцэций сумын 2-р багийн “Билгэх” сууринд 640 сурагчийн багтаамжтай сургуулийн барилга барих.
3. Зам, тээврийн хөгжлийн сайд
• Баяндалай сумаас Гурвантэс сум чиглэлийн 80 км хатуу хучилттай авто зам барих.
• Даланзадгад сумын нутагт Гурвансайханы нисэх буудлын үйлчилгээний барилга, нислэгийн цамхаг болон бусад инженерийн байгууламж барих.
4. Барилга, хот байгуулалтын сайд
• Цогтцэций сумын 1-р багийн “Сийрст” сууринд хоногт 500 м³ хүчин чадалтай цэвэрлэх байгууламж шинээр барих.
5. Эрчим хүчний сайд
• Даланзадгад сумын төвийн 5-р багийн “Цагаан булаг” талбайд 50 кВт хүчин чадалтай дулааны станц шинээр барих.
6. Эрүүл мэндийн сайд
• Ханбогд суманд 15 ортой эрүүл мэндийн төвийн барилга шинээр барих.
• Цогтцэций суманд 50 ортой эрүүл мэндийн төвийн барилга шинээр барих.
7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
• Сум бүрд бэлчээр усжуулах инженерийн хийцтэй хоёр худаг шинээр гаргах.
Иргэн таны санал бодит өөрчлөлт авчирна.