40 жилийн турш урлагийн тайзан дээр гал цогтой гялалзаж ирсэн поп дива Ариунаа энэ зун үе үеийн фенүүдээ хөгжмийн хэлээр нэгтгэн, биднийг эрч хүчээр цэнэглэх "Зүрх Асна" тоглолтоо хийх гэж байна.
Шатаж биш асаж амьдардаг түүний дотоод ертөнц, эмэгтэй хүний нандин оршихуй, бүтээх туурвих хүсэл эрмэлзэл нь уялдан он цагийг эзэлсэн дуучин бүсгүйг бүтээсэн гэлтэй. Шинэлэг бүхнийг эрэлхийлэгч түүний амьдралын замнал нь өөрөө бидэнд үлдэх урлагийн өв юм. Өөртөө орших тэр их эрч хүчийг бусдад харамгүй зориулдаг түүний бахдам урлагийн карьерыг тодотгон ёслох энэхүү тоглолтыг “Зүрх асна” хэмээв.