НОЁН СУМЫН ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ИРГЭДЭД ШИНЭ ГЭР ГАРДУУЛЛАА
Аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон Ноён сумын иргэд болох Д.Наранзул, С.Намсрай, С.Дэнсмаа нарын 3 өрхөд өргөө цагаан гэр болон батламжийг Аймгийн Засаг дарга Н. Энхбат өөрийн биеэр гардууллаа.
Энэхүү арга хэмжээ нь гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд шуурхай тусламж үзүүлж, тэдний амьдрах орчныг сэргээн сайжруулахад чиглэсэн "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй бодлогын нэг хэсэг юм.