Аймгийн удирдлагууд 15 сумын Засаг даргатай уулзаж, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Өнөөдөр болж буй аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдааны үеэр аймгийн удирдлагууд 15 сумын Засаг даргатай уулзалт хийж, цаг үеийн чухал асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дараах асуудлуудыг онцлон хэлэлцэв.
• 2025 оны улсын төсөв төвлөрүүлэлт түүнтэй холбоотой анхаарах асуудлууд
• 2026 оны улсын төсөвт тусгуулах бүтээн байгуулалтын төслүүдийг салбар бүрээр боловсруулж, холбогдох яамдад хүргүүлж буйг дурдаад, эдгээр төслүүдийн шийдвэрлэлтэд иргэдийн санал, оролцоо нэн чухал болохыг онцолж, иргэдийг санал асуулгад идэвхтэй хамруулах, мэдээллээр хангахыг үүрэг болголоо.
• Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд эртнээс хангаж, эрсдэл үүсэхээс сэргийлэх бодит арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг сануулав.
Мөн уулзалтын үеэр Өмнөговь аймаг Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төвтэй хамтран, орон нутгийн төсвийн хөрөнгөөр боловсруулсан 15 сумын гамшгийн эрсдэлийн үнэлгээг Засаг дарга нарт гардуулан өглөө.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь тухайн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллагад тохиолдож болзошгүй гамшгийн аюулыг урьдчилан үнэлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зөв төлөвлөх, эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.