УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, ӨРГӨӨ ГЭР ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН,
ӨРГӨӨ ГЭР ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт мал сүргээ өвлөн маллаж, нүүдлийн соёл уламжлалыг өвөг дээдсээс уламжлан хадгалж буй удам залгасан залуу малчдыг дэмжин “Чинээлэг малчин өрх” хөтөлбөрт тусган ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд “УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧИН ӨРХИЙГ ДЭМЖИХ ЖУРАМ”-ын дагуу 5 дахь жилдээ нийт 136 удам залгасан залуу малчдыг сургалтад хамруулж, иж бүрэн 5 ханатай өргөө гэрийн дэмжлэгийг олгоод байна.
2025 онд "Удам залгасан залуу малчин өрхийг дэмжих журам"-ын дагуу Малч удмыг залгасан 15 сумын 30 залуу гэр бүлд Төр засаг болон аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, шинэ мэдээ, мэдээлэл хүргэх, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Мал эмнэлгийн газар, Насан туршийн боловсролын төв, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудаас сургалт, мэдээлэл өгч, иж бүрэн 5 ханатай шалтай өргөө цагаан гэр, малын эмийн сангийн багц, зөвлөмж гарын авлагыг олголоо.
 
 
 
 
 
 
 
 
May be an image of 4 people
No photo description available.
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ