ЦХИХХЯ: Говийн бүсийн "Дата төв" -ийг Өмнөговь аймагт байгуулна
Говийн бүсийн "Дата төв" -ийг Өмнөговь аймагт байгуулна.
Говийн_бүс-ийг "Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болон ногоон эрчим хүчний дэд бүс" болгон хөгжүүлэхэд дижитал_дэд_бүтэц-ийг сайжруулах нь чухал юм.
Энэ хүрээнд бид эрчим_хүч болон харилцаа холбооны дэд бүтцийг хооронд уялдуулан сайжруулах чиглэлд ажиллаж байна.
 Говийн бүсийн 13 цэгт сүлжээ оруулна.
 Мөн бүсийн дата төвийг Өмнөговь аймагт байгуулна.
 Өнөөдөр дэлхийн дата төвийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 10-12 хувь өсөх таамаг байна.
 Дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байгаа энэ үед Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц, цаг уурын нөхцөл, газарзүйн байршил болон байгалийн гамшгийн эрсдэл бага зэрэг давуу талаа ашиглан #дижитал_эдийн_засаг-ийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ