“Хэцүү анги”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон дүрүүдээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн залуу жүжигчин А.Ганчимэг өнгөрсөн амралтын өдөр өөрийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээллээрээ олон хүний сэтгэлийг хөдөлгөөд амжлаа.
А.Ганчимэг: сонин сайхан учрал боллоо...
2014 онд охиноо төрүүлчихээд 1 сар гаруйтай кино зургандаа орж Хөвсгөлд зурагтай явж байхад хөх чинээд хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ.
“ээжгүй өссөн болохоор таны сүүг уухад үнэхээр гоё амттай байсан. Бүр 3 том аяга уусан, Надад их хүч өгсөн" гэхийг сонсоод хайр хүрч, хамаг сэтгэл баяслаа.
“Улам мундаг болноо ээжээ” гэсэн яг л хүүхдээрээ.... Хүссэн бүхэндээ хүрч эх орныхоо нэрийг мандуулж, алдараа мөнхөлсөн тамирчин болоорой... үргэлж дэмжиж, ерөөж явах болноо.
@Bilguun Ser-od гэжээ.