Зарласан огноо: 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Сонгон шалгаруулалтын дугаар: ХХЗХ-2025 /ДҮХХ-СШ-01/
Сонгон шалгаруулалтын нэр: Радио давтамжийн 3300-3400 МГц, 3500-4000 МГц-ийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн системд ашиглах тусгай зөвшөөрөл олгох
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Радио долгионы тухай хуулийн 51.1.8, 51.1.11 дэх заалт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/42 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”, 2023 оны 94 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г тус тус үндэслэн радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Энэхүү сонгон шалгаруулалтад Монгол улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны зориулалтаар радио давтамж ашиглан харилцаа холбооны үйлчилгээ (яриа, дата, мессеж) эрхлэгчийг оролцохыг урьж байна.[1]
Хүснэгт 1. Радио давтамжийн зурвасын нөөц
№ |
Радио давтамжийн зурвас (МГц) |
Зурвасын өргөн (МГц) |
Хамрах хүрээ |
1 |
3300-3400 |
100 |
Улаанбаатар хот болон 21 аймаг, сум, багийн нутаг дэвсгэрт |
2 |
3500-3600 |
100 |
|
3 |
3600-3700 |
100 |
|
4 |
3700-3800 |
100 |
|
5 |
3800-3900 |
100 |
|
6 |
3900-4000 |
100 |
Хүснэгт 1-д заасан зурвасаас нэг үйлчилгээ эрхлэгчид нэг 100 МГц өргөнтэй зурвасыг хуваарилж, олгоно.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх бүхий этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүсэлт гаргаж, цаасан болон цахим хэлбэрээр авах ба зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төсөл (цаашид “төсөл” гэх) ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Шуудангийн хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг,
Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот
14201-0033, Монгол Улс.
Утас:+976-11-304258, 1800-1858
[1] “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” баримт бичгийн 4.4-т: “... n78 зурвасын 3300-3400 МГц, n77 зурвасын 3400-4000 МГц-ийн зурвасыг Монгол Улсын нутаг дэвсгэрт радио давтамж ашиглан харилцаа холбооны үйлчилгээ (яриа, дата, мессеж) эрхлэгчид ашиглах …”