"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар "Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" болгосон

СХД-ийн I хороололд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар "Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" болгосон. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн харьяа байгууллага бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас иргэн Ж.Хатанбаатар менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Менежментийг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, 2014 онд тус гэрээг "Хангалтгүй" гэж дүгнэсэн учраас цуцалсан байдаг.

Гэвч Ж.Хатанбаатар нар нь НЭМГ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэж, удирдлагаар томилсон Х.Ариунаатай ажил хүлээлцэхгүй, байгууллагын гэрчилгээ, тамга зэрэг бичиг баримтыг өгөхөөс татгалзжээ. Тус төвийн баланст 9 объект бүртгэлтэй бөгөөд НЗД хуулийн дагуу арга хэмжээ авч, зарим барилгыг хүүхдийн эмнэлэг болгох ажил эхлүүлсэн. Энэ талаар НӨХГ-ын хэлтсийн дарга Г.Тэмүүжин, НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган нараас тодрууллаа.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ