Найруулагч Ичинхорлоогийн Нямдаваа зохиолыг нь бичиж ерөнхий найруулагчаар Бэгзийн Балжинням ажиллан 1985 оны 8 сард дэлгэцнээ гаргасан “Би чамд хайртай” киноноос хойш залуу найруулагч Б.Нямдаваагийн бүтээл “Шилжилт” киног эс тооцвол эдүгээ хүртэл өсвөр насныханд зориулсан, тэдний нас сэтгэхүйн онцлогт таарсан дорвитойхон зохиол бүтээл, кино туурвигдаагүй гэж хэлж болохоор.
Хүүхдийн зохиолын төрлөөр бичдэг зохиолч ховор, тэр дундаа өсвөр насны хүүхэд залуучуудад зориулсан бүтээл туурвидаг зохиолч, уран бүтээлчид нэн цөөрсөн энэ цаг үед залуу зохиолч, сэтгүүлч Н.Пүрэвсүрэнгийн “Ариун булаг” кино тууж олны хүртэл боллоо.
Сэгтүүлч, зохиолч, Манд.мн сайтын эрхлэгч Н.Пүрэвсүрэнгийн энэхүү кино туужид өсвөр үеийнхний гэнэн цайлган хайр сэтгэл, найз нөхдийн нөхөрлөл, хувиршгүй нандин сэтгэл, хүн чанар, алдаа оноо, зөв төлөвшлийг энгүүн сайхнаар үзүүлэхийг зорьжээ. 2000 оны үеэс нөхөрлөж, хар багаасаа бие биеэ таньсан сэтгэлийн их гэгээгээр өнөөдрийг хүрсэн найзуудын амьдралыг харуулснаар тухайн цаг үед хүүхэд, өсвөр үеийнхэн хэрхэн өсөн торниж байгааг тод томруун харуулжээ.
Сэтгүүлч, зохиолч Н.Пүрэвсүрэн нь:
Хүний амьдралын утга учир нь хувиршгүй үнэнч хайр сэтгэл, бат бэх гэр бүл дээр тогтож байдгийг дэлгэн үзүүлсэн хиргүй тунгалгийн дээд “Ариун булаг” хэмээх энэхүү кино тууж уншигч таныг сэтгэлийн сайханд урин дуудах болтугай.
Энэхүү зохиол нь бүх насныханд зориулагдсан юм.
“АРИУН БУЛАГ” номыг 86224411 утсаар зохиолчтой холбогдон авах боломжтой. Мөн “Кёкүшю цамхаг”ийн 405 тоот болон “Интерном” номын дэлгүүрээс мөн авах боломжтой юм.