Жүжигчин Д.Ганцэцэг: Том хүү минь ийм л хөөрхөн, эгдүүтэй, өрөвч бяцхан шүү дээ
Жүжигчин Д.Ганцэцэг: Том хүү минь яг энэ үед 4-р анги байсан юм.
Би ч багыгаа хүргэнэ, ажилдаа явчихна. Хүү минь өөрөө бүх зүйлээ бэлдээд л 12 гэж гарч сургуульдаа очоод, тарж ирж дүүгээ аваад л тоглолттой үед намайг тартал гэртээ хүлээнэ шүү дээ
Өдөр бүр би таксины мөнгө гэж 5000 төгрөг өгнө.
Орой бүр л хүү минь ээждээ бохь ( би юм л бол бохь байна уу гэж асуудаг байлаа) …
Дүүдээ модон чихэр авчирна.
Нэг өдөр бүр “Ээжээ, май. Одоо хүйтэн жолооны хүрдээ барихад гар чинь даарахгүй” гээд ганц хуруутай маш зузаан эрээн бээлий өгөв.
Би ч шок… Яаж мөнгө олоод юм аваад байна гэж хар хөдлөөд л, сандраад л ….
Яаж авсан юм гэтэл “Ээжээ, би нийтийн унаагаар явж байгаа. Тийм болохоор өдөрт 400 төгрөг л зарцуулж байгаа юм. Таны өгсөн мөнгөний үлдэгдлээр та хоёрт юм авч байгаа” гэдэг юм даа.
Тэгвэл ээж нь өдөрт 500 төгрөг л өгч байя. Үлдэгдэл нь гэрт, чи бид 3-т хэрэгтэй гэв.
Өдөрт 500 хан төгрөг авдаг мөртлөө дүүдээ нэг өдөр зузаан оймс, модон чихрийг өдөр бүр авчраад байв.
Би ч гайхаад дахиад л асуув.
“Ээжээ, хүү нь алхаад байгаа. Ойрхон юм байна лээ” гэв.
Би ч “тэгвэл бүр мөнгө өгөхөө больё доо. Алхахад мөнгө орохгүй юм чинь” гэсэн хэсэг чимээгүй байснаа “Ээжээ, Их дэлгүүрийн урд талын нүхэн гарцан дээр эмээтэй адил насны эгч юм зараад зогсч байдаг юм.
Хичээл тараад заавал хажуугаар нь өнгөрөх болдог. Би зүгээр өнгөрөх гэхээр даарчихсан, их удаан зогсоод ядарч байгаа байх гэж бодоод тэр эгчээс юм худалдаж авмаар байдаг юм аа. Та мөнгөө өгч байж болохгүй юу” гэж билээ…
"Том хүү минь ийм л хөөлхөн, эгдүүтэй, өрөвч бяцхан шүү дээ" гэжээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ