БОУАӨЯ: ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.
Тэгвэл өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, ахлах зөвлөх С.Ламбаа яамны газар, хэлтсийн дарга нар байгаль орчны салбараас төрсөн шинэ гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр:
-Байгаль орчны салбарын ахмад ажилтан Б.Отгонсүрэн,
-Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөлийн тэргүүн, ойн салбарын ахмад ажилтан Л. Доржцэдэн,
- Байгаль орчны салбарын ахмад ажилтан доктор, профессор Д.Энэбиш
-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал, доктор, профессор Д. Басандорж,
-Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Түмэнчимэг,
-Ой судлаач Д.Туяа нарыг тус тус шагнагдсан юм.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ