ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл яс үе суулгах мэс засал хийлээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийнхан БНСУ-ын эмч нартай хамтран ясны хортой хавдрыг авч, хиймэл үе (мега-протез) суулгах мэс засыг амжилттай хийжээ.

Энэ нь үйлчлүүлэгчийн мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, үйл ажиллагааг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай. Түүнчлэн гадаадад хийдэг өндөр өртөгтэй үйлчилгээг эх орондоо цаг алдалгүй үзүүлэх боломжтой болж байна. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Ниндэвдэмбэрэл болон их эмч Ц.Батбаяр, А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Г.Ганцэрэн, Ү.Урандолгор нар багтжээ.

Ясны эмгэгийн мэс заслын тасаг нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хөлний ясны эмгэг болон төрөлхийн согог, ясны хавдартай үйлчлүүлэгчдэд мэс заслын болон сэргээн засах тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлдэг аж.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ