Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хэрэгжилтийн тайланг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороогоор 2023 онд хэлэлцүүлж, тайлангийн мөрөөр 35 зөвлөмж ирүүлсэн.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөл” дээрх зөвлөмжийг таниулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, И-Монгол академи УТҮГ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Bэб сайтад тавигдах шаардлага, хүртээмжийн талаарх ойлголт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь цахим хуудас, аппликейшн хөгжүүлэгч оюутан, залууст хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.