ЭМЧ А.БЯМБАБАЯР: НЭГ АНГИЙН 35 ХҮҮХДЭЭС 22 НЬ ӨВЧЛӨЛТЭЙ ГАРСАН
ЭМЧ А.БЯМБАБАЯР: НЭГ АНГИЙН 35 ХҮҮХДЭЭС 22 НЬ ӨВЧЛӨЛТЭЙ ❗️
Үүнийг уншихаасаа өмнө нэг зүйлийг санаарай. Энд нэг ч худал зүйл бичээгүй бөгөөд өөрийн нүдээр харсан зүйлсийг анхааруулга болгож оруулж байгаа юм. Найман настай хүүхдэд архаг хууч өвчин байх боломж тун ховор байдаг гэдгийг ойлгоорой.
Юуны өмнө шавь нарынхаа төлөө санаа тавьж үзлэгт хамруулсан багшид баярлаж, бахархаж байна. Яагаад бахархснаа доор бичнээ.
Эмч нь өчигдөр нэг эмчтэйгээ хамт нэг ангийн 35 хүүхдэд ЭХО үзлэг хийж, зөвлөгөө өглөө. Яг одоо өвдөөгүй ч хүүхдэд УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ маш хэрэгтэй. Цаашид олон хүүхдэд, олон ангид хийх ёстой. Олон эцэг эх багш ойлгож хамруулах ёстой гэдгийг мэдэж мэдэрч авлаа.
Яагаад гэвэл энэ үзлэгээр:
- ЭЛЭГНИЙ ХОРГҮЙ ХАВДАР/ГЕМАНГИОМА/- 2 хүүхэд
- БӨӨР УСЖИХ ЭМГЭГ/ГИДРОНЕФРОЗ/ -3 хүүхэд
- ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛ/ЦИСТИТ/ - 8 хүүхэд
- НОЙР БУЛЧИРХАЙН АРХАГ ҮРЭВСЭЛ- 3 хүүхэд
- ЧАЦАРХАЙН БУЛЧИРХАЙН ҮРЭВСЭЛ/МЕЗАДЕНИТ/ - 6 хүүхэд
- ҮЕНИЙ ҮРЭВСЭЛ/АРТРИТ/ - 1 хүүхэд тус бүр оношлогдлоо.
Хамгийн гол нь юу гээч энэ бүгд өөр өөр хүүхдүүд нийт 35 хүүхдээс 22 хүүхэд ямар нэг өвчлөлтэй. Тэр бүү хэл Жингийн дутагдалтай, Өсөлтийн хоцрогдолтой байж болохоор хүүхдүүд ч байна.
ЮУ ХЭЛЭХ ГЭСЭН БЭ ГЭХЭЭР: Томчууд хүүхдийг бүр хүндрээд өвдсөн үед нь л өвдлөө гэж мэддэг. Хэлэхгүй л бол тоодоггүй, тэр ч бүү хэл өвдөөд хэлсэн ч тоодоггүй тийм тохиолдлууд ч байна. Заавал энд тэнд очоод мөнгөө төлөөд үзүүл гэхгүй ээ. Гэхдээ жилдээ ядаж 1 удаа үзлэгт оруулчихад Мэдээгүйгээсээ болоод Хожуу оношлогдоод хүндэрч болох олон өвчин эмгэгээс л сэргийлж байгаа хэрэг шүү.
Энэ ангийн багш, эмч ээж энэ санааг гаргаагүй бол,Эцэг эхчүүд нь дэмжээгүй бол Бид энэ 23 хүүхдийн эдгээр өвчин эмгэгийг хэзээ мэдэж, хэзээ оношлуулж зарим нь хэрхэн хүндэрч эрсдэлт учрах байсныг хэлж мэдэхгүй байна.
Тийм учраас багшаар нь бахархсан.
"Хүний хувийн нууц учир хаана хэний ангид үзлэг хийснээ бол хэлэхгүй ээ" гэжээ. 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ