“Queen" хамтлагийн гишүүн Фредди Меркуригийн орон зай үгүйлэгдсээр…

“Queen" хамтлагийн гишүүн Фредди Меркури одоогоос 78 жилийн өмнө буюу 1946 оны есдүгээр сарын 5-нд мэндэлжээ. Тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлээд 32 жил өнгөрч байна. Түүний жинхэнэ нэрийг Фаррох Булсара гэдэг бөгөөд энэ нь жаргал, баяр хөөр гэсэн утгатай. 1970 онд Queen хамтлаг байгуулагдаж тэрээр нэрээ өөрчилсөн түүхтэй. Түүний хувийн зан чанарын хувьд тайзан дээр дүрэлзсэн ассан нээлттэй нэгэн байдаг бол бодит амьдрал дээр тэрээр дуу цөөнтэй, бүрэг ичимхий нэгэн байжээ.

Гей гэдгээ нээлттэйгээр зарласан ч үзэгчдийн суудал дахь олон мянган бүсгүйг өндөлзүүлдэг байсан тэрээр 1985 онд Жим Хаттон хэмээх үсчин залуутай хайр дурлалын харилцаатай болсон бөгөөд энэ нь 6н жилийн турш үргэлжилсэн. Сүүлд Жим Хаттон нь " Mercury end Me " хэмээх ном бичиж түүнтэй өнгөрүүлсэн мөчөө дурссан байдаг. Меркури бол зөвхөн рок од биш хөгжмийн түүхэнд имижээ ч мөнхөлсөн домогт дуучин юм. Тайзан дээр гарч ирмэгцээ унтсан хүмүүсийг амилуулах шиг болдог алдарт дуучны зохиосон “Bohemian Rhapsody”, “Killer Queen", “Somebody to Love", “Don’t Stop Me Now", “Crazy Little Thing Called Love”, “We Are the Champions", “Barcelona” зэрэг дууг одоо ч дэлхийн сая, сая хүн сонсон, олон арван жил өнгөрсөн ч хуучиршгүй хэвээр байна.

2005 онд “Блендер” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар Меркури бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй дуучнаар шалгарч байв. 2009 онд “Классик рок" сэтгүүлийн санал асуулгаар түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг рок дуучнаар нэрлэжээ.Түүний хувийн амьдрал бусдаас өвөрмөц байв. Тэрээр 1970 оны эхээр Мэри Остин гэх эмэгтэйтэй танилцан удаан хугацаанд хамт амьдарчээ. Харин 1970 оны сүүлээр Меркури “Элесктра Рекордс" дуу бичлэгийн студийн эзэнтэй дотно харилцаатай болсон байдаг.

Тэрбээр Мэри Остинд зориулан хэд хэдэн дуу зохиосны нэг нь “Love of My Life” юм. Домогт дуучин өөрийгөө 1991 оны арваннэгдүгээр сарын 23-нд ДОХ өвчтэй хэмээн зарласан боловч маргааш нь уушгины архаг үрэвслээр нас баржээ. Энэхүү өвчний шинж тэмдэг нь ДОХ-ын шинж тэмдэгтэй төстэй аж. Queen” хамтлаг нийтдээ 20 гаруй цомог гаргажээ. Меркуриг нас барсны дараа хамтлагийнхан “Queen”-ийг дахин сэргээхийг оролдсон ч амжилт олоогүй юм. Одоог хүртэл рок хөгжмийн ертөнцөд Фредди Меркуригийн орон зай үгүйлэгдсээр…

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ