Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 359 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин 1 хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дэмжээнд 298 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 42 мянга, нас баралт 1 мянгаар нэмэгдсэн байна. Харин 248 мянга гаруй хүн эдгэрчээ.