Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар Б.Одбаярыг томиллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б.Одбаярыг нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар  томиллоо.

Батсайханы Одбаяр нь 1990 онд төрсөн бөгөөд Аламеда ахлах сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Улмаар АНУ-ын Калифорни мужийн Дэйвисийн их сургуульд 2011-2014 онд Иргэний ба авто замын барилгын инженер мэргэжлээр бакалавр, 2016-2018 онд Геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр зэрэг хамгаалж, мэргэжлээрээ гаднын улсад 5 жил ажилласан туршлагатай.

Ажлын туршлагаас танилцуулбал,

  • 2011-2014 онд АНУ-ын Сакраменто хотын “Стантек” ХХК-д Гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суултын тооцооллын инженер,
  • 2014-2016 онд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын төсөл хэрэгжүүлэгч “Ориентал Консалтант” ХХК-д Авто зам, гүүрийн техник технологийн зөвлөхийн хяналтын инженер,
  • 2017-2018 онд АНУ-ын Оакланд хотын “Брозамер энд Уолл” ХХК-д Оакланд хотын метроны буудлын өргөтгөл, хүчитгэх төсөл болон хурдны замын төслийн инженер,
  • 2019-2020 онд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Төлбөр авах нэгж, замын ашиглалт хөдөлгөөнт хяналтын хэлтсийн дарга,
  • 2020-2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтэст мэргэжилтэн,
  • 2021 онд Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга,
  • 2021-2022 онд Нийслэлийн Замын хөгжлийн газрын Орлогч дарга,
  • 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2024 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан юм.                      Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ