Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?
0-18 насны хүүхэд
Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн
Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
Ял эдэлж байгаа ялтан тус тус хамаардаг.
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 0-18 насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.
Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ
www.emd.gov.mn сайтаас хялбархан шалгах боломжтой.