Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С. Одонтуяа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газрын Суурин Зохицуулагч ноён Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.
Хоёр тал байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, ойн тогтвортой менежмент, иргэдийн амьжиргаа – байгаль орчин – хөдөө аж ахуйн гэсэн чиглэлүүдийг уялдаатайгаар зохицуулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг хамтарсан олон төслүүдийн тухай санал солилцов. Улмаар уламжлалт хамтын ажиллагааг усны нөөц, хүнс тэжээл болон гамшгийн бэлэн байдал зэрэг асуудлуудаар баяжуулахаар тогтов.
Сайд С.Одонтуяа “Хоёр талын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдийн үр өгөөжид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид 2026 онд Монгол Улсын олон улсын тавцанд тэргүүлэх байр суурьтайгаар зохион байгуулах Олон улсын бэлчээр ашиглагчид болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 16 дугаар бага хурлын бэлтгэлийг уялдаатай зохион байгуулах ажлыг онцгойлон анхаарч дэмжих ажиллах”-ыг уулзалтын үеэр хүслээ.
Суурин зохицуулагч Винод Ахужа “Бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд уламжлалт харилцааг төслийн хэрэгжилтээс гадна стратегийн түншлэлийн бодлогын асуудал руу шилжих нь хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал суурь болно” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.