УЛААНБААТАРАА УРАГШЛУУЛЪЯ!
Хотын иргэн байсныхаа хохирлыг тултал амсах хүйтний улирал ирж явна. Угаартаж, түгжирч, уур бухимдлаа барж амьдрах албатай юм шиг хэмнэлдээ бид мэлхий мэт дасаж байна . Хотын даргын насжилт жил ирэх тусам багасч, сүүлийн дөрөвхөн жилд бид гурван Засаг даргын нүүр үзэж, хотын хөгжлийн тэнцвэр алдагдлаа.
Улам хүчтэй, улам хурдтай гэсэн аз жаргалтай амлалтуудад бид ханалаа. Ухаалгаар урт хугацаанд удаан ч хамаагүй урагшлах нь бидэнд чухал байна.