АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Америкийн ард түмний нэрийн өмнөөс Танд болон монголын ард түмэнд наадмын баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол Улс, АНУ-ын түншлэл нь манай хоёр улсад ашиг тустай бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ардчиллын ирээдүйд чухал юм. Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй усны төсөл, эрдэс баялаг, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна. Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, энхийг сахиулах болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудад танай улс анхаарч, хувь нэмрээ оруулж байгааг сайшааж байна. АНУ-д аж төрж буй монголчууд манай нийгмийн чухал хэсэг бөгөөд Монгол Улсад амьдарч, ажиллаж, аялж буй америкийн иргэд бидний хэлхээ холбоог улам бататгаж байдаг билээ. Цаашид Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө байна. Дэлхийн өнцөг булан бүрд буй монголчуудад баяр наадмаа сайхан тэмдэглэж, эрүүл энх, хөгжил цэцэглэлт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе” гэжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ