Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр нь 74 жилийн арвин их түүхтэй, үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэгч, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 150 гаруй уран бүтээлчидтэй мэргэжлийн урлагийн хамгийн том байгууллага юм.
Үндэсний Урлагийн Их Театрын “LAND OF THE SKY” үндэсний урлагийн хамгийн том тоглолт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өдөр бүр гадаад дотоодын жуулчид, нийт үзэгчдэдээ зориулан тоглоход бэлэн болоод байна.
ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн төрлүүд болон нүүдэлчин ахуй амьдралыг өгүүлэх ардын аман зохиол, байгаль эхтэйгээ хүмүүний холбоог эрхэмлэдэг гүн ухааныг шингээсэн Монголын өв соёл, үндэсний урлагийн хамгийн гайхалтай тоглолтод тавтай морилно уу.
Монгол орныг зорин ирж буй жуулчид болон Монгол түмэн та бүхнийг олон зууны туршид уламжлан тээж ирсэн өвөрмөц соёлтой танилцаж, мэдрэхийг урьж байна.
06 дугаар сарын 05-наас өдөр бүр 18:00 цагт
Үндэсний Урлагийн Их Театрын байранд
Тасалбарыг ticket.mn болон Үндэсний Урлагийн Их Театрын кассаар худалдаалж байна.