Хот, тосгоны удирдлагууд шийдвэр гаргахдаа их өгөгдөл, хиймэл оюун ухаан, IOT ашиглана.
ЦХХХЯ-ны ээлжит шуурхай хурал зохион байгуулагдлаа. Хуралд ЦХХХЯ-ны газар хэлтсийн дарга нар болон салбар, харьяа байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд салбарын олон талын оролцогчдын дуу хоолой, санал бодлыг тусгах чиглэлд онцгой анхаарч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
Мөн миний бие УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайдын хувиар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Уг хуулийн төсөлд хот тосгоны хөгжлийг дэмжихээр харилцаа холбоо мэдээлэл, технологи ашиглах, хот, тосгоны удирдлага нь инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэрийг цахим орчинд урьдчилан загварчилж үр дүнг тооцоолох, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зохицуулалтын сэндбокс орчинд туршиж оршин суугчдын саналыг авах, харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэд бүтэц, мэдээллийн системийг бий болгох зэрэг зохицуулалтыг тусгаж байгаа.
May be an image of 10 people, people studying and text
Энэ хүрээнд ЦХХХЯ, салбар, харьяа байгууллагууд болон хувийн хэвшил хамтран иргэдийн аж амьдралд эерэг нөлөөлөх, хурсан асуудлыг хурдан шийдэх технологийн шийдлүүдийг боловсруулан бэлтгэж байна. Уг шийдлүүдийг нэвтрүүлэхэд шаардагдах арга хэмжээнүүдийг шуурхай хурлаар төлөвлөлөө.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ