Архангай аймгийн 6 суманд ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ
ЭМДЕГ -ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан БТГ-ын дарга Б.Батчимэг, МТХ-ийн дарга Х.Бат-Оргил, Архангай аймгийн ЭМДХ-ийн дарга Д.Алтантуяа нар тус аймгийн Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Өгийнуур сумын Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулан арга зүйгээр ханган ажиллаж байна.
Энэ үеэр дээрх сумдын гэрээт эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ЭМДҮЗ-ийн 2024 онд шинэчлэн баталсан 5, 6-р тогтоолын хэрэгжилтийн ажлын явцтай танилцаж, анхан шатны цахим программд тусламж үйлчилгээний мэдээллээ бүрэн зөв оруулах талаарх мэдээллийг хүргэлээ.
Түүнчлэн Эмийн сангуудаар орж “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний хэрэгжилттэй танилцаж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Мөн тогтоолын шинэчлэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсч, сонирхосон асуултад хариулт өгч, цахим системийн ашиглалттай холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Томилолт яг одоо Өгийнуур суманд үргэлжилж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ