The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ

“8K Expeditions” аврах багийн ахлагч, газарчин Лакпа-гийн ярьснаар, уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг 8 550 метрийн өндрөөс олсон гэж мэдээллээ. "Уулчин олсноос унаж, өмнөд оргилын доор хэдэн метрийн гүнд гацсан бололтой" гэж аврах багийнхан хэллээ. Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болжээ. Тэгвэл эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан бол уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг 8400 орчим метрийн өндрөөс өнөө өглөө Эверестийн өмнөд оргилын орчмоос аврагчид олсон талаар “8K Expeditions” компани мэдэгдсэн байна. Хоёр уулчны ар гэрийн таван хүн өчигдөр Непальд очсон байсан юм. Хайгуулийн баг 8600 метр өндөрт дөхөж байгааг мэдээлжээ.

Монголын нөгөө уулчин Л.Пүрэвсүрэн хэрхсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тавдугаар сарын 19-ний өдрөөс хойш оргилд гарах дараагийн боломж нээгдэх үед сураггүй болсон уулчныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ