НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАРЬЯА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮДЭД СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн тогтоолын шинэчлэлийг танилцуулах, хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх ээлжит сургалтаа Нийслэлийн эрүүл мэндийн газарт зохион байгууллаа.
Сургалтад ЭМДЕГ-ын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцож ЭМДҮЗ-ийн 2024 оны 05, 06 дугаар тогтоолуудад орсон гол өөрчлөлтүүдийг танилцуулахаас гадна Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн болоод гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад олгож буй санхүүжилтийн статистик мэдээллийг танилцууллаа.
Мөн тогтоолын шинэчлэлтэй холбоотой цахим системийн тохируулга болон амбулаторийн цогц тусламж, үйлчилгээний багцад хамрагдсан иргэдийг дараагийн үзлэгт хэрхэн илгээх гэх мэт эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.
Өнөөдрийн сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтан, эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.
May be an image of 12 people, people studying and text
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ