“Багануур” ХК 4,7 сая.тн нүүрс борлуулж, төсөвлөсөн алдагдлыг 3,5 дахин буурууллаа
“Багануур” ХК 4,7 сая.тн нүүрс борлуулж, төсөвлөсөн алдагдлыг 3,5 дахин буурууллаа
"Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн "Багануур" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 4-р сарын 25-нд тус компанийн төлөөлөгчийн газарт зохион байгуулагдлаа.
Багануур ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах тухай уг хурлыг Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, тус нэгдлийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр, Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ нар оролцов.
Компанийн тухай хуулийн 62.1.7, 77.2-т заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан сонгох тухай асуудлыг хэлэлцэж, төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж 6 гишүүн, хараат бус 4 гишүүн улиран сонгогдлоо.
Төвийн бүсийн эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал хувь нэмэр оруулдаг тус компанийн хувьд 2023 оны байдлаар 4,648.4 мян.тн нүүрс олборлон, 4,7 сая. тн нүүрс борлуулж 100.1%-ийн гүйцэтгэлтэй ажилласан байна.
Борлуулалтын орлого 2023 оны байдлаар нийт 212,6 тэрбум төгрөгийн орлого олж 222,1 тэрбум төгрөгийн зардал гарган, төлөвлөсөн алдагдлыг 2022 онтой харьцуулахад 3,5 дахин бууруулж ажилласнаа амжилттай дүгнүүллээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ